Бин Ладений эхнэрүүд Пакистанд амьдарч байжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Бин Ладений эхнэрүүд Пакистанд амьдарч байжээ

Усама бин Ладений бэлбэсэн эхнэрүүд ба охид нь Пакистаны нутагт хууль бусаар нэвтрэн амьдарч байсан гээд бүтэн хагас сараар шоронд хорих шийдвэрийг тус орны шүүх гаргажээ. Террорист № 1-ийн эхнэр хүүхдийг Америкийн тусгай ангийнхан тус орноос авч гаргахаар оролдох үед энэ орны эрх баригчид тэднийг аван үлдсэн билээ.

Энэ долоо хоногийн эхээр Пакистаны шүүх Усама бин Ладений бэлбэсэн авгайчууд ба охидыг Пакистан улсад хууль бусаар амьдарч байсан гэж 45 хоног шоронд хорихоор шийтгэсэн тухай тэдний өмгөөлөгч нарын үгнээс  үндэслэн The Associated Press агентлаг мэдээлсэн байна. Бин Ладены гурван эхнэр: Саудын Жедда хотын уугуул 62 настай Хайрия Сабар, мөн тэндхийн 54 настай Сихам Сабар, террористийн хамгийн залуу тав дахь эхнэр 29 настай йемен эмэгтэй Амаль Ахмед Абд-аль-Фатах нарын хэргийг шүүх тасалжээ. Тэд шүүгдэхээс өмнө баригдан хоригдож байсан учраас шүүхийн шийдвэрийн дагуу зургаан долоо хоног биш хагас сар орчим шоронд байх болно гэж тэдний өмгөөлөгч Мухаммад Аамир ярьсан байв. Тэдний ял эдлэлтийг гуравдугаар сарын 3-наас эхлэн тооцох ажээ. Тэднийг шоронгоос суллагдангуут нь нутаг буцаах ажээ. “Дотоод хэргийн сайд тэднийг хөөн гаргах зохих заавар өгсөн. Асуудал хоёр долоо хоногийн дотор шийдэгдэнэ” гэж өмгөөлөгч ярьжээ.

Бин Ладений эхнэрүүд ба хүүхдүүдийг өнгөрсөн жилийн тавдугаар сар Абботтабад хотноо Америкийн цэргийнхэн террористыг устгасны дараа барин саатуулсан байв. Пакистаны эрх баригчид “Аль-Каидагийн” лидер нутагт нь амьдарч байсныг мэдээгүй мэдээгүй гэж байсан ч түүний эхнэр хүүхдүүдийг америкчууд авч явах гэж байсныг болиулж чаджээ. Сүүлийн жилд тэд Исламабад хотноо Пакистаны эрх баригчдын хамгаалалтын дор нэгэн байранд амьдарч байв. Өнгөрсөн долоо хоногт бэлбэсэн эхнэрүүдийг шүүж эхлэхдээ харин хүүхдүүдийг шүүхгүй гэдгээ эрх баригчид мэдэгдсэн байлаа. “Шүүх тэднийг хорихоор шийсэн дээрээ тус бүрийг нь 10 мянган рупийгаар ($110 орчим) торгосон тухайнэг эхнэрийнх нь ах Йемений иргэн Закарья Ахмад Абд аль-Фаттах сэтгүүлч нарт сонордуулав.

Өмнө нь тэднийг нутагт нь явуулна гэж эрх баригчид амалж байсан юм. Тусгай комисс тэднээс энэ урт хугацаанд хэрхэн мэдэгдэлгүйгээр Пакистанд амьдарч байсныг тодруулах ёстой байлаа. Өнгөрсөн жилийн хавар бин Ладений хамгийн залуу эхнэр Амаль Ахмед Абд аль-Фатах мөрдөн байцаагчид мэдүүлэг өгч таван жилийн турш Абботтабад хотод нөхрийгөө алагдах хүртэл амар тайван амьдарсан гэж гэсэн байлаа. Тэднийг ялласан заалтын дагуу 10 жил хүртэл хоригдох ял авч болохоор байсан юм. Шинжээчид тэднийг урт хугацаагаар хорино. Учир нь бин Ладений төрөл төрөгсөд тус орны цагаачлагын бодлогын сул талыг мэднэ гэж байсан билээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж