Дэлхийн шинэ “дагуул”-ыг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Дэлхийн шинэ “дагуул”-ыг илрүүлжээ

Ла-Сагра
(Гранада, Испани) гэх одон орон судлалын төвийн одон орончид шинэ 
сансрын биетийг олжээ. Энэхүү биет нь дэлхийн квази дагуулуудад
хамаардаг 50 метрийн голчтой 2012 DA14 гэж нэрлэсэн биет юм. Сансрын ийм
биетүүд маш ховор бөгөөд одоогоор дөнгөж зургаан төрлийн л биет олдсон
гэнэ. Энэ биетийн дэлхийг тойрох хугацаа нь дэлхий нарыг тойрох
хугацаатай адил аж. Түүний тойрог зам нь 10 градусын налуутай бөгөөд 
0.1 эксцентриситеттэй учраас түүнийг дэлхийгээс нэг их холдуулдаггүй аж.
Хэрэв биетийн хөдөлгөөний загварыг дэлхийд харьцуулан гаргавал түүний
эргэлт нь харьцангуй байх юм байна.

Уг биетийн сансрын 85
хэмжилтийг долоо хоногийн дотор хийгээд байгаа гэнэ. Ингэснээр биет
жилийн дараа ямар зам туулахыг нэлээд нарийнаар гаргах боломжийг өгч
байна. 2012 DA14 гэх биет 2013 оны хоёрдугаар сарын 15-наас 16-нд шилжих
шөнө дэлхийд хамгийн их ойртох бөгөөд тэр гариг дэлхийн төвөөс 28
мянган км-ийн зайтайгаар нисэн өнгөрөх ажээ. Одоогоор  хамгийн сайн
судлагдсан Апофис гэдэг сансрын биет гэхэд л 2029 онд дэлхийн төвөөс 37
мянган км-ийн зайтайгаар өнгөрөн гарах юм. Түүнээс илүү ойрхон өнгөрөх
сансрын биет нь дэлхийд хамгийн ихээр ойртсон сүүлт однуудын ажиглалтад
өртсөн зургаа дахь нь болон бүртгэгдэнэ. Ирэх жилийн энэ үзэгдлийг
ердийн одон орон судлагчид ажиглахад хамгийн боломж сайтай байх бөгөөд
харанхуйд ч энгийн нүдээр харах боломжтой гэнэ. Дурангаар бол улам ч
сайн харагдана.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж