
Байгаль орчны бодлогын шинэчлэлийн стратеги батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хуулийн төсөл, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Үдээс хойш Засгийн газрын цагаар УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг сонсох юм. Асуулгын хариуг Ерөнхий сайд С.Батболд өгөх юм байна.