Асар том хөхийг багасгажээ

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Асар том хөхийг багасгажээ

Перугийн Лима хотын Дээд хамба Лоайзагийн нэрэмжит эмнэлэгт макромасти гэх хөх томрох өвчний хүндрэлтэй 29 настай эмэгтэйн хөхийг багасгах мэс заслыг амжилттай хийсэн гэнэ.. Мэс заслын үеэр 16 кг илүү  мах өөхийг авсан байна.

Перу эмэгтэй Юлия Маниуариийн (Julia Manihuari) хөх нь дөрөв дэх төрөлтийн дараа долоон жилийн өмнөөс томорч эхэлжээ. Тэр эмэгтэй нөхөр хүүхдүүдийнхээ хамт  бөглуу алс нутагт байсан амьдарч учир эмнэлэгт хандаж чадаагүй байв.

Сүүлд нь 150 орчим см өндөртөй тэр эмэгтэй хөх томорсоор даагдах аргагүй болоодхагас жил хэвтэрт байлаа. Зөвхөн дээш харж хэвтэх түүний хөхийн жин нь чээжийг нь дарж амьсгалахад хүнд болгожээ.

Орон нутгийн хэвлэлийнхэн арга хэмжээ зохион байгуулж байж түүнд мэс засал хийлгэх мөнгийг цуглуулсан гэнэ. Ойрын хот хүртэл тэр эмэгтэйг гурван хоног завиар тээж, дараа нь онгоцоор Лима хотод авчирсан байна.

Энэ жилийн хоёрдугаар сард эмч нар зургаан цагийн мэс заслаар тэр эмэгтэйн хөхийг ердийн хэмжээнд нь хүргэсэн аж. Мэс заслаар 17 кг орчим мах өөхийн илүүдлийг авсан байна. Одоо тэр эмэгтэйн бие сайжирч гэртээ харьсан учраас энэ тухай эмч нар ярьж байгаа ажээ.

Макромасти гэх өвчин нь ховорхон тохиолдох бөгөөд хөх зогсолтгүй томордог үр дагавартай гэнэ. Хөхийн мах бодийн пролактин, эстроген ба прогестерон гэх бэлгийн гормонийг хүлээн авах   мэдрэмж нь өөрчлөгдснөөс уг өвчин үүсдэг гэнэ. Бэлэгийн боловсрол, жирэмслэлт, хөхний лактацийн өөрчлөлттөй үеэр уг өвчин үүсэх магадлал өндөр гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж