
Уг биетийн сансрын 85 хэмжилтийг долоо хоногийн дотор хийгээд байгаа гэнэ. Ингэснээр биет жилийн дараа ямар зам туулахыг нэлээд нарийнаар гаргах боломжийг өгч байна. 2012 DA14 гэх биет 2013 оны хоёрдугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө дэлхийд хамгийн их ойртох бөгөөд тэр гариг дэлхийн төвөөс 28 мянган км-ийн зайтайгаар нисэн өнгөрөх ажээ. Одоогоор хамгийн сайн судлагдсан Апофис гэдэг сансрын биет гэхэд л 2029 онд дэлхийн төвөөс 37 мянган км-ийн зайтайгаар өнгөрөн гарах юм. Түүнээс илүү ойрхон өнгөрөх сансрын биет нь дэлхийд хамгийн ихээр ойртсон сүүлт однуудын ажиглалтад өртсөн зургаа дахь нь болон бүртгэгдэнэ. Ирэх жилийн энэ үзэгдлийг ердийн одон орон судлагчид ажиглахад хамгийн боломж сайтай байх бөгөөд харанхуйд ч энгийн нүдээр харах боломжтой гэнэ. Дурангаар бол улам ч сайн харагдана.