Алтай Баянхонгор чиглэлийн замыг дахин засна

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Алтай Баянхонгор чиглэлийн замыг дахин засна

Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн сард Алтай-Баянхонгор чиглэлд барьж байгаа 128 км хатуу хучилттай автозам болон Тайшир сумын 222 метр бетон гүүрийн ашиглалтын байдалд шалгалт хийжээ. Шалгалтаар 2011 онд хийсэн 25 км хатуу хучилттай автозамын хучилтын 42 хэсэгт 275 метр.квадрат талбайтай хууралт үүсчээ. Харин авто замын суурьт 20 см зузаантай буталсан чулуу ашиглахаар заасан боловч байгалийн элс хайрганы хольц лабораторийн шинжилгээнд хамруулж, орцын норм тогтоолгоогүй шууд ашигласан, Тайширын голын ус ихэсч, төмөр бетон гүүрийн дам нуруунд тулж гүүрийн ашиглалтад муугаар нөлөөлөхөөр болсон зэрэг зөрчлүүд илэрчээ. Тиймээс Алтай-Баянхонгор чиглэлийн хатуу хучилттай автозамын хучилт хийсэн 25 км замын хучилтыг  хуулж, гүйцэтгэгч Шин Жиан Шин-Фа ХХК-иар дахин хийлгэхээр болсон байна.
 
Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж