“Тал нутгийн авьяастан” шоу болно

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

“Тал нутгийн авьяастан” шоу болно

Сүхбаатар аймгийн авьяастнуудыг тодруулдаг “Тал нутгийн үлэмж авьяастан” нэртэй шоу тэмцээн, телевизийн уралдаант нэвтрүүлэг удахгүй эхлэх гэж байгаа гэнэ. Шоу нэвтрүүлгийг тус аймаг анх удаа санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалт дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Баруун-Урт сумын авьяастнуудыг тодруулан эхлэх ажээ.

Тэмцээний үргэлжлэл дөрөвдүгээр сарын 9-нд Сүхбаатар суманд болж, улмаар тавдугаар сарын 3-ныг хүртэл аймгийн бүх сумдаар аялж, талын төгс авьяастнуудыг тодруулснаар эхний шат өндөрлөх юм байна. Харин хоёр дугаар шатнаас сүүлийн  шатны шалгаруулалт тавдугаар сарын 26-нд Баруун-Урт хотод болох ажээ.

                                                                                                                                    Б.САРНАЙ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж