Монголын хөдөө “Ройтерс”-ийн дуранд

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Монголын хөдөө “Ройтерс”-ийн дуранд

“Ройтерс” агентлагийн гэрэл зурагчин Дэвид Грэй Улаанбаатараас 200 км-ийн зайд орших уурхайн бүсээр аялан тэнд өрнөж буй хөдөөгийн амьдралыг гэрэл зургийн дурандаа буулгажээ. Тэрбээр эдгээр зургуудыг ердөө хоёрхон хоногийн өмнө авсан байна.

http://photoblog.msnbc.msn.com сайтад Дэвид зургийн тайлбар болгон Монголын тухай цухасхан танилцуулжээ. “Францын газар нутгийг гурав нийлүүлсэнтэй адил хэмжээтэй газартай Монгол орон өнөөдөр дэлхийн хамгийн сийрэг хүн амтай улс хэвээр. Энд нэг хавтгай дөрвөлжин км нутагт 1.7 хүн ногддог. Олон улсын валютийн сан алтны үнэ өсөж байгаагаас шалтгаалан Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ онд гэхэд 10 хувиар өсөх боломжтой хэмээсэн дүгнэлтийг гаргасан. Гэвч байгаль хамгааллын асуудал хүндхэн байх шиг” гэж тэрбээр бичсэн байна.

Түүний авсан гэрэл зургуудыг энд дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж