Ардчилалын төлөө тэмцэж буй эмэгтэйчүүд
Өнөөдөр Бирмд, өчигдөр магадгүй маргааш Украинд улбар шар өнгөө олж байна. Дөрөвдүгээр сарын 1-ний ням гаригт Бирмийн (Мьянма) Ардчиллийн төлөөх үндэсний лигийн лидер Аун Сан Су Жи нэмэлт сонгуулиар илт давуугаар ялалт байгуулан сөрөг хүчинд хаалттай байсан Рангуны хорин таван жилийн дэглэмд төгсгөл авчирч байна.
Амжилт нь бараг бүх нийтийнх. Нүдэнд дулаахан Сан Су Жи нийтдээ 89 хувийн санал авсан бөгөөд ялах ялахдаа цэргийн дэглэмд үнэнч байдаг уламжлалтай бүс нутагт түүнийг хийжээ. Гэхдээ харамсалтай нь сонгуулийн санал хураах цэгүүд хязгаарлагдмал байснаас энэ амжилт нь Засгийн газар нь олонхийг баттай барьж байгаа парламентын хүчний харилцаанд төдийлөн нөлөөлөхгүй.
Хэрэг явдал ийм байгаа ч эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлст байнга үнэнч, тууштай байх нь хэзээ нэгэн цангт ялна гэдгийг Аун Сан Су Жигийн жишээ харуулж байна. Бирмийн улс төрийн лидер бөгөөд домогт генерал Аун Саны охин хүний эрхийг системтэйгээр зөрчин хэвлэл мэдээлэлд цензур тогтоон Бирмийг олон улсын хориг арга хэмжээнд оруулан ганцаардуулсан дэглэмийн төлөө тэмцэж ирснийхээ улмаас гэрийн хорионд 15 жилийг өнгөрөөжээ. Үндэстэн ястны цөөнхийн эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байсан тохиолдол бүртгэгдсэн байлаа.
Зүрх сэтгэлээрээ үнэнч хүчирхийллийн биш тактик, өөрийн эр зоригоор Сан Су Жи харанхуйг хагалан түүнээс ардчилал, дэвшил, эрх чөлөөний хамгаалагчийг харж буй сонгогчдын зүрхэнд найдлын галыг асаан Европын холбоо ба АНУ-ыг хориг арга хэмжээгээ цуцлахыг сонгууль нь бүрэн чөлөөт биш байсан ч итгүүлж чадав.
Улаан дэвсгэр дээрх шар гургууль шувуу нь Сан Су Жигийн толгойлдог Ардчиллын төлөөх үндэсний лигийн бэлгэдэл. Тэр нь 2004 онд өөр нэг эмэгтэй Юлия Тимошенкогийн удирдлагаар сонгуулийн будлианыг эсрэг тайван замаар тэмцэл явуулан ардчилсан үйл явдлыг хэрэгжүүлэхийн төлөө зогссон Украины улбар шар өнгийг санагдуулна. Арван хоёр жилийн зогсонги байдал, ерөнхийлөгч Леонид Кучмагийн хоёр дахь бүрэн эрхийн хугацааны таван жилийн уруудалтын дараа тэрээр Киев хотыг эрх зүйт засаглалын зарчмыг хүндэтгэсэн барууны стандарттай, намын болон хэвлэлийн олон ургалч үзлийг хүндэтгэсэн чөлөөт ардчилсан орны нийслэл болгосон юм.
Гэхдээ Украины хөгжлийн европ шат нь Украины хөгжилд дөнгөж таван жил үргэлжлэв. Ерөнхий сайд Юлия Тимошенко, ерөнхийлөгч Виктор Ющенкогийн улбар шар эвслийн хэвлий дэх зөрөлдөөн нь тайван замын 2004 оны хувьсгалаар үүссэн зөвшилцөлийг саринуулав. Тэр үед ард түмэн төрийн тэргүүн, түүнээс ч илүү олныг татах удис бүхий Засгийн газрын тэргүүн хоёроос Украины тусгаар тогтнол ба Европын шударга ёс, ардчиллын баатруудыг харж байлаа.
Улбар шар хувьсгалаар ялагдал хүлээсэн Виктор Янукович 2010 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялаад хэдхэн сарын дотор парламентаас илүү их мэдлийг авсан байв. Тэрээр орон нутгийн сонгуулийг будлиантуулан ялалт авч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хяналт тогтоох кампанийг өрнүүлэв. Ардчилсан лагерийн нэртэй улстөрчдийн улс төрийн баривчилгааг явуулсан ба тэдний дунд Юлия Тимошенко орсон байв. Гэсэн ч тэр ардчиллын лидер хэвээр үлдлээ.
Харваас зөрчилтэй 2011 оны аравдугаар сарын 11-ний өдөр түүнийг шүүх ажиллагаа өндөрлөн Оростой хийсэн байгалийн хийн нийлүүлэлтийн гэрээ нь улсын сан хөмрөгт гарзтай байсан гээд долоон жилийн хориг ялыг Тимошенкод өгч дээр нь улс төрийн эрхийг нь гурван жилээр нэмэн хаслаа. Украины байдал нь цэргийн хунт захирдаг Бирмтэй харьцуулахад мэдээж тийм хүнд биш. Киевт үндэсний цөнхийн эмэгтэйчүүдэд хүчирхийлэл хийдэггүй. Гэхдээ хэвлэл мэдээллийг хяналттай болгосон, ардчилсан хүчний лидерүүдийг шоронд суулгасан, тэрслүү үзлийг хязгаарласан, ЕХ-Украины эвслийн гэрээг батлахад хориг тавьсан зэргээрээ Киевыг Рангунтай адилхан болгож байна.
Европт мөн л өөрийн Сан Су Жи байна
Европ ба Италийн үзэж байгаагаар ардчилсан үйл явдал нь ухарч түүний хохирогч нь Тимошенко болсон, ЕХ-ны гишүүн орнуудыг үндэсний аюулгүй байдал ба эрчим хүчний хамаарлаас гарахдад чухал үүрэгтэй Украин оронд ийм хэрэг гарч байгаа нь хүндрүүлэх шалтгаантай. Украинаар дамжин Италид хэрэгцээтэй байгалийн хийн 89 хувь, Европын хэрэглээний 70 хувь нийлүүлэгддэг. Киевт ардчилалд боловсроогүй Виктор Януковичийн дэглэм байх мөн Украин олон улсын тусгаарлалтад орж байгаа нь хөгшин Европын ашиг сонирхолд нийцэхгүй.
Үүний хажуугаар 2009 оны нэгдүгээр сард Европт байгалийн хийн нийлүүлэлтээ сэргээхийн чухлыг ятгаж чадсан гэрээнийх нь төлөө Юлия Тимошенко шүүн таслагдсан юм. Үүний өмнө Европт хандсан улбар шар Засгийн газарт хүндрэл учруулахаар Москва хийн хоолойгоо хаасан билээ. Тимошенко Украинд үндэсний хийн хоолойн сүлжээг авч үлдсэнээс гадна эдийн засгийн хэвийн ажиллагаа ба европчуудын гэр орныг халаан дулаацуулах хөх алтны урсгалын баталгааг Европт гарган өгсөн билээ.
Тийм ч учраас бид Тимошенкод Сан Су Жигийн улс төрийн хувь тавилангийн эргэлтийг хүсэх ёстой. Илүү эрх чөлөөтэй ертөнцөд Бирмийн Ардчиллын төлөөх үндэсний лигийн лидерийн инээмсэглэл дээд түүнээс ч дутахгүй олны сэтгэл булаасан, бид харснаар Европын эрчим хүчний хамаарлалаас салах эрмэлзлэлийг хамгаалагч, Украины ардчиллын лидерийн инээмсэлэл нэмэгдээсэй гэдгийг бид хүснэ.