Анх “Говь” компанийн нүүр царай болж, олонд танигдаж байсан “Монгол модель” агентлагийн модель Э.Энхболд мэргэжлээ сольж, рок попод хүч үзэхээр зэхэж байгаа аж. Дөнгөж хорин хэдтэй ч гэсэн өөрийн гэсэн орон зай, хувийн амьдралаа ч гэсэн төвхнүүлээд амжсан сүүхээтэй залуу гэж үеийнхэн нь сэмхэн атаархдаг. Уран бүтээлч хүн, тэр дундаа залуу уран бүтээлчдэд гадаад дотоод гэлтгүй ямарваа нэг нэртэй компанийн нүүр царай болно гэдэг нэр төрийн хэрэг. Тэрбээр брэнд болсон компанитай хамтран ажиллаж, дээрээс нь олон арван тэмцээн уралдаанаас шагнал авсан гээд нэлээд одтой залуу. Тэр бүхэнд заяагаад байдаггүй төрлөхийн өвөрмөц зүс царайтай тэр өөрөөс нь эгчмэд бүсгүйг сонгосон нь “Урлах эрдмийн” дээд сургуулийн дизайнер, багш М.Отгонжаргал гэх бүсгүй бий. Дундаасаа хөөрхөн охинтой. Өдгөө Монголын бас л нэртэй байгууллага болох “Моннис” компанид Борлуулалтын хэлтсийн даргаар ажилладаг гээд ихийг хийж яваа модель маань удахгүй рок попод цахиур хагалж, загварын тайзнаас урлагийн тайз руу, модель нэрнээс дуучин нэртэй болно гэнэ.
Эх сурвалж: WWW.GRANDNEWS.MN