Германы Дуисберг хотын гар урлаач эр 1955 оны Mercedes-Benz 300SL Gullwing машиныг модоор дуурайлган урлажээ. Бүхэлд нь модоор хийсэн энэ хөлгийн интерьер нь эх загвартайгаа яг адилхан гэнэ. Онгойдог хаалганаас гадна дан модоор хийсэн хянах самбартай аж. Түүнчлэн жолооны хүрд нь модон, гэхдээ нэг зүйл дутуу нь хөдөлгүүр гэнэ.
Т.МАША