Орон сууц хөтөлбөрийн байрны үнийг хямдрууллаа

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Орон сууц хөтөлбөрийн байрны үнийг хямдрууллаа

Сүүлийн нэг жилийн дотор орон сууцны үнэ бараг нэг дахин нэмэгдчихээд байгаа. Хэдийгээр бага, дунд орлоготой иргэдэд зориулж Засгийн газраас жилийн зургаан хувийн хүүтэй зээл гаргасан ч энэ нь олигтойхон ажил болж чадахгүй байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэнэ.  Ер нь бол цаг нь болоогүй байхад жилийн зургаан хувийн хүүтэй зээл гаргах шаардлага байгаагүй гэдгийг ч тэд онцлов. Харин салбарын сайд нь хөтөлбөрт оролцож байгаа барилгын компаниудын орон сууцны үнэ 910000-1100000 төгрөг байхаар шийдвэрлэлээ. Энэ нь орон сууцны өртөг сөхөрч яваа  олон нийтэд ихээхэн дэмжлэг болох гэн лээ.

Засгийн газраас “Шинэ бүтээн байгуулалт” дунд зорилтот хөтөлбөрийг баталж, түүний хүрээнд 2011-2014 он хүртэл  хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр болсны нэг нь “100 мянган айлын орон сууц” төсөл. Уг төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газар бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахын тулд  жилийн зургаан хувийн хүүтэй зээл гаргах журмыг баталсан  билээ. Уг зээл Монголын  олон мянган  өрхөд итгэл төрүүлсэн шигээ баахан ажил удсан. Сүүлдээ ч зарим нэг нь баярлан гомдов гээч л болоод байх шиг. Тиймээс барилгынхан болоод салбар хариуцсан яам, холбогдох газруудын уридлагууд өчигдөр “Шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа. Уг уулзалтаар ч салбарын сайд тэнгэрт хадчихаад байгаа орон сууцны үнийг зохицуулахаар боллоо. Барилгын 150 орчим компанийн төлөөллүүд оролцох энэхүү уулзалт дээр ““100.000 айлын орон сууц хөтөлбөр”-т барилгын салбарынхныг хэрхэн өргөнөөр хамруулах, салбарын үнэ бүрдүүлэлтийн тогтолцоог хэрхэн шинэчлэх, барилгачдын цалин хөлс, төсвийн суурь үнэ үнэлгээг хэрхэн өөрчлөх зэрэг тулгамдсан асуудлуудаар санаа бодлоо хуваалцсан юм.

БАРИЛГЫН ТУСЛАХ АЖИЛТНААР АЖИЛЛАХ ХҮН ОЛДОХГҮЙ БАЙНА

Компаниудын хувьд тулгамдаж байгаа гол асуудлуудын нэг нь барилгын туслах ажилтан гэнэ. Барилгын туслах ажилтанд өдрийн 20 мянган төгрөгийн цалин өгнө гэдэг зар тавиад ч хүн олддоггүй гэнэ. Олдсон нэг нь цалингаа голох эсвэл ганц, ажилд орлоо гэхэд хариуцлагагүй, хулгай хийдэг, архи уудаг, ажил тасалдаг хүмүүс байдаг. Тэгэхээр мэргэжилтэй ажилчин олноор бэлтгэхгүй  бол барилгын салбар ажиллах хүчний дутагдалд орох нь ээ гэдгийг уг уулзалтаар хөндсөн. Сүүлийн жилүүдэд хавтгайрсан халамжууд ихэссэн. Энэ хэрээр иргэдийн дунд ажил хийх сонирхол нэлээд буурсан. Өдрийн 20 мянган төгрөгийн цалинтай ажил голоод байгаа хэрнээ сард өгдөг 21 мянган төгрөгийг зодоон цохионтой тулах шахаад л дугаарлаж авдаг талаар ч шүүмжилсэн юм. Хамгийн гол нь баахан бакалврын зэрэгтэй боловсон хүчин бэлтгэдэг, тэд нь ажил голоод хийдэггүй. Ер нь сүүлийн үед сургууль төгсч байгаа залуус төрийн албанд болж өгвөл орчихыг боддог нь нууц биш.  Монголын залуус болж өгвөл нэг конторт суугаад л өндөр цалин авч, хангамж эдлээд байхыг хүсдэгийг ч буруушаасан.

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ ХҮРЭХГҮЙ БАЙНА

Үндэсний үйлдвэрлэлийн хүчин чадал  барилга угс­рал­тынхаа ажлыг гүй­цэхгүй байгаа аж. Үндэсний үйлд­вэр­лэлээ дэмжих нэрээр хил гаалиар орж ирж буй  барилгын мате­риалын гаалийн татва­рыг нэмэх бус өөр асуудлаар зохицуулах  хэрэгтэй байгааг ч барилгынхан учирлав. Үндэсний үйлдвэрээ дэмжээд үйлдвэрлэсэн материалыг нь худал­даж авья  гэхээр нэг­дүгээрт, үнэ нь өндөр, хоёрдугаар, чанар муу­тай байдаг аж. Тэгэ­хээр төр засаг үн­дэсний үйлдвэрийн бү­­тээг­­дэхүүнийг чанар­­­жуулах, үнийг нь буу­руулахад анхаарч байж дотоодын үйлдвэрүүд хөгжих боломжтой гэсэн.

Харин дотоодын үйлдвэрүүдийн хувьд үйлдвэрлэсэн материал нь үнэ өндөр ч  Хятадынхаас хамаагүй чанартай.  Хамгийн гол нь өртөг зардал ихтэй байдгаас үнэ нь Хятадын барилгын материалаас өндөр болчихдог. Үүнийг зохицуулах арга байна уу гэдгийг ч асууж лавласан.

ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ОРОН СУУЦНЫ ҮНЭ 910000-1100000 ТӨГРӨГ БАЙХААР БОЛОВ

Өчигдрийн хэлэлцүүлгээс  Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан орон сууцны метр квадратын үнийг 910-1,1 сая төгрөг байхаар шийдвэрлэснээ дуулгав.  Сайдын тушаал өнөөдөр батлагдах бөгөөд тус зээлд хамрагдах барилгын компаниудын хувьд дээрх үнийн саналыг зөвшөөрч байгаа нь  Газрын харилцаа, барилга геодизи, зурагзүйн газартай гэрээ байгуулах аж. Харин өндөр үнэ санал болгож байгаа болон үнэ хөөрөгдөж байгаа барилгын компаниудыг тус хөтөлбөрт хамруулахгүй гэдгээ сайд мэдэгдсэн юм. Учир нь бага, дунд орлогтой иргэдэд зориулан Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ ирүүлсэн барилгын компаниудын байрны үнэ хамгийн багадаа гэхэд 1400000 байгаа бөгөөд хамгийн дээд тал нь 2200000 байгаа юм. Энэ нь иргэдийг байртай болгох хамгийн гол асуудал болчихоод буй. Тиймээс салбарын сайд ийм шийдвэр гаргасан байна.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж