Оюутны хотхон барьж чадаагүй байж хот барьж амжих уу? | News.MN

Оюутны хотхон барьж чадаагүй байж хот барьж амжих уу?

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Оюутны хотхон барьж чадаагүй байж хот барьж амжих уу?

Мянганы зам яалаа гэдэг шиг оюутны хотхон юу болчихов оо. “Оюутны цогцолбор хотхон байгуулна”, “Улсын таван их, дээд сургуулийг нэгтгэсэн олон улсын зэрэглэлийн кампустай болно” гэхчилэн энэхүү чихэнд чимэгтэй үгсийг бид одоогоос хоёр жилийн өмнөөс сонсч эхэлсэн билээ. Түүхийг сөхвөл, бид бүхний саналаар сонгогдсон Засгийн газар 2010 онд 149 дүгээр тогтоол гаргасан. Энэ тогтоолд Ерөнхий сайд С.Батболд боловсролын салбарт иж бүрэн өөрчлөлт хийхээр шийдвэр гаргаж ерөнхий боловсролын сургуулиудад Кембрижийн стандартыг нэвтрүүлж, төрийн өмчийн их дээд сургуулийг нэгтгэн хотхон хэлбэрээр хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн юм. Харин өнөөдөр кембрижийн стандарт нь хэрэгжих боломжгүй талаар багш нар ярих болсон. 

Тэр үед дэвшүүлсэн зорилтын хамгийн эхний ажлууд болох оюутны хотхоныг хаана, хэзээ, ямар замаар барих талаар Засгийн газар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан бас л хоёр жилийн өмнөөс үлгэр ярьж эхэлсэн. Одоогоос хоёр жилийн өмнө нийслэлийн захын дүүрэг болох Налайхт, Шивээтийн хөндийд 2.000 га газарт байгуулах Оюутны хотхоны дэд бүтцийн асуудлыг шийдэхээр тооцоо, судалгаа хийж байна гэж мэдээлж байсныг хэн хүнгүй л санаж буй болов уу. Ингэхдээ Налайхт таван их сургуулийн барилга барьж, 100 мянган оюутны хичээлийн байр, оюутны дотуур байр, багш, ажиллагсдын орон сууц, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний цогцолборыг хамтад нь байгуулахаар төлөвлөсөн. Энэ ажилд ойролцоогоор 400-500 сая ам.доллар шаардлагатай гэж хэзээ хэзээгүй л хийчих юм шиг яриад байсан даа. Энэ их мөнгийг хотын А бүсэд байрлах дээд сургуулийн барилгын газар, талбайг худалдаж олохоос гадна гадны улс орнуудын буцалтгүй тусламжаар өгч буй хөрөнгөнөөс босгох талаар багагүй орой болгон л теле­визээр ярьж байлаа. Гэтэл бас л таг.

Түүнээс хойш оюутнуудын дунд одоо оюутны хотхоныг хаана яаж барих бол гэсэн асуулт өвсөнд тавьсан гал шиг л дүрэлзэж эхэлжээ. Түүх үргэлжилж, цаг урсан оюутнууд хүлээсээр л… Гэтэл тэдний мөрөөдөл сарнив бололтой. Саяхан Засгийн газраас шийдвэр гарлаа. Саяхан ч гэж дээ, оны өмнөх өдрүүдэд. Тэр нь юу вэ гэхээр Шивээтийн хөндийд баригдахааргүй болсон оюутны хотхон нийслэл хотоос улам бүр холдож Багануур дүүргийн Хүрмэнтийн хөндийн 10000 га газар баригдахаар болов. Түүх үргэлжилсээр, цаг урссаар л… Оюутны хотхоны ажил эхэлсэн тэр үеэс хойш бүтэн хоёр жилийг үлджээ. Энэ хугацаанд хүний урманд ганц ч шон боссонгүй. Хөндий ч эзэнгүй хэвээрээ. Учрыг лавлахад, хотхон байгуулахаар сонгосон газрын ойролцоо нь ураны орд илэрсэн, “Шивээтийн хөндий” гэх газар нь мөнх цэвдэгтэй гэдэг шалтгаанаар асуудал гацаанд оржээ.

Дэлгэрүүлбэл, 2010 оны зургаадугаар сард манай улсад айлчилсан Хятадын ерөнхий сайдын айлчлалын үеэр  тус улсаас  олгохоор болсон 270 гаруй сая юанийн буцалтгүй тусламжийг Оюутны хотхоны дэд бүтцийн асуудалд зарцуулахаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэсэн. Үүнээс гадна Улаанбаатар, Налайх дүүргийг холбосон хурдны замын ажил  2011 онд эхэлнэ. Энэхүү зам баригдсанаар, Улаанбаатар Налайх дүүргийн хооронд авто­машинаар явахад ердөө 15 минут зарцуулдаг болно гэдгийг салбарын сайд нь нэмж хэллээ. Хэлэх үг бүхэн үнэ цэнэтэй болсон өнөөдрийн нийгэмд төр засаг нь ард түмнээрээ тоглоом тохуу хийж байгаа нь үнэхээр харамсалтай.

Нэмж 8,000 га газар барилга баригдана гэсэн үг. Учир нь баригдахдаа хотхоны хэмжээнд биш бүр хотын хэмжээнд барих шинэ төлөвлөлтэй ажлын хэсэг эргэн ирсэн юм. Уг  төлөвлөлтөнд Хэнтий айм­гийн удирдлагууд хамтарч ажиллах санал гаргаж, цаашдаа Хэрлэн голоо хамгаалсан хотын төлөвлөлт хийхээр боллоо.

Олон улсын жишигт хүрсэн энгийн нэг оюутны хотхон барих гэж үлгэр домгийн мэт урт хугацааг зориулж байгаа улсууд яаж хот барих билээ дээ. Хотхон барьж тоглохдоо бүдэрч унаад удаж удаж босч байгаа юм чинь хот барьж тоглохоор унаад босч ирэх үү. Гэхдээ яах вэ, амны билгээс ашдын билэг гэдэг биз дээ. Үнэн л байж, монголчуудын нас сүүдэр хүрээсэй билээ.

Оюутны хотхоны төсөл ингээд хотынх болон өргөжив. Нэг ч барилга бариагүй байж 40 мянган айлын орон сууц хэрэгжүүлчихсэн, одоо 100 мянган айлын орон сууц хэрэгжүүлэх гээд байгаа Засгийн газар хотхоноо барих байх өө. Оюутнууд ч онц сурцгаах байх. Гэхдээ лавтайя өнөөгийн оюутнууд тийм боломжийг хүр­тэхгүй. Одоогийн дунд ангийн эхлэлийг нь үзвэл их аз гэлтэй. 

Л.ЖАВ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

2012-04-06 202.179.8.130

худалч, хулгайч, хуурамч албан ёсны мангуунуудаас салмаар байна. саяхан ЗГ бүрдүүлэхэд ямархуу хүмүүс орж ирэв, сонгуульд ямархуу баагийнууд нэр дэвшив, энэ мэтээр дахиад 20 жил болход многол улс ер нь яахийн бэ? Улаанбаатар хотоо нэг хараач, хог новш, золбин нохой, баас шээс, архичдаар дүүрцэн байгаа биз дэ? хүүхдийн паркийн газраас тасалж аваад юм барчиж байна, хотод бүү хэл ойрхон ч газар олдохгүй бүгдийг нь тэмдэглээд, хашаа хатгаад авцан байна, сонгууль гээд ардын намынхан гээд авсан байгаа, тэр ойр байдаг хүмүүс нь хэлсэн шүү энэ тэрний гÐ

Avatar

Зочин 2012-04-06 182.160.47.212

hongkong ruu hurdnii zam taviya

Avatar

мгл 2012-04-06 202.179.11.58

налайх руу хурдны зам тавина гэнэ үү? Ямар хэрэгцээ, шаардлага байгаа юм бол оо? гайхаж байна.Дэмий хөрөнгө үрж байхаар Хөшигийн хөндийд барих нисэх буудал руугаа олигтойхон хурдны зам тавьчихаасай.

Avatar

mongolchuud uudrug baitsgaaya 2012-04-06 211.245.234.63

1 yum hiih gej bgaagaa ene tendees shuumjleed l bh yuma, hiilgeech dee, uursduu yuch hiihgui suuj baij, medeej hot, campus barina gedeg tiim amar bish bailgui dee, deer bgaa humuus zutgeed, door bgaa hed ni hudluhgui bol tsag aldaad l bn shude, dandaa bolohgui butehgui teneg mongolchuud deeshlehgui ene ter gej bolohgui talru ni yarij bdgaa bolimoor yuma, bolgoh talaas ni demjij uudrug uzel bodoltoi dor burnee hicheevel yaj bna,

Avatar

Зочин 2012-04-06 202.179.8.90

Төгсөөд эр нь хулгайч эм нь я***н болдог оюутнуудад хотхон барьж мөнгө үрж байснаас МСҮТ үүдийн өргөтгөх хэрэгтэй байнаа. Дэлхийн боловсрол ярьчихаад англиар арав оросоор хорь тоолж мэддэггүй нөхдүүдээр манай улс яах юм бэ. тэрний оронд 5 толгой, оюутолгойд ажиллах боловсон хүчин бэлдэж тэнд байгаа х***а ажилчдыг шахах хэрэгтэй байна шүү.

Avatar

Zochin 2012-04-06 202.72.242.83

Baganuuryg nom surdaggui shouchin sogtuu ouytnuudyn hot bolgoj buzarlah ni dee. 70 myangaa avaad 1-niihee amind hurch bgaa humuus MGL ulsyg avch yavah ni yu l bol. Uul uurhain surguuli gehees busdyg ni Darhand ch yum uu uur gazar hothon baiguulbal taarna. Hediigeer ene ajil songuuliin show bolovch bairlalaa olooguid ni gaihah yum alga. BRA-chuud aa Herlen gol turulh hotoo tur zuuryn shouchdaas hamgaalah hudulguund negdye ee

Avatar

зочин 2012-04-06 202.179.23.153

Ерөнхий саад Батболд салбарын саад Отгонбаяр төслийн менежер Энхболд гээд ёстой худалч оддын баг бүрдсэн үүнээс ч их худлаа ярина даахарж л байгаарай…

Avatar

Зочин 2012-04-06 182.160.10.145

Сонгуулийн өмнө сайхан шав тавьж амжинаа.

Avatar

Зочин 2012-04-06 182.160.10.145

Сонгуулийн өмнө сайхан шав тавьж амжинаа.

Avatar

Зочин 2012-04-06 180.149.92.9

Shaamii Otgonbayar zailaasai. Ene dunkhuugee avaach ee, Batboldoo.

Avatar

зочин 2012-04-06 180.149.92.13

Нам дагасан хөдөө гаралтай Хүрэлсүхийн тэжээвэрүүд

Avatar

зочин 2012-04-06 202.131.227.133

худлаа ярихад хууль байхгүй ээ

Avatar

МОРДОХЫН ХАЗГАЙ! 2012-04-06 202.179.19.209

ТЄРИЙН ОРДНЫ УРД ЧИНГИС ХААНЫ ДYРТЭЙ ЦАЙЗ, АРД НЬ ШОРЛОСОН ХАШАА БАРИХААС 7-Р САРЫН 1-НИЙ АЛЛАГЫН БЭЛТГЭЛ ТАВИГДСАН ЮМ. ТЭР YЕД МАН МАХН СОНГУУЛИЙГ С.БАЯРЫН ХЭЛСЭН ЯМАР Ч YНЭЭР ХАМААГYЙ ЛУЙВАРДАХ НЬ БОЛ ТОДОРХОЙ, НАМЫН ШИНЭ БАЙРНЫ ЗУРГАА ЭРТНЭЭС БЭЛДЧИХЭЭД ХУУЧНЫГАА ШАТААЛГАХ НЬ Ч ТООЦООНД НЬ БАЙСАН. ХАРИН НАМЫН БАЙРНААС НЬ ХЭТРЭЭД УУРССАН АРДУУД ТЄРИЙН ОРДОНД ДАГАЖ ИРЭХ ВИЙ Л ГЭЖ БОЛГООМЖИЛСОН ХЭРЭГ. ЭНЭ ЦАЙЗ БАГААР БОДОХОД ПООШИГ НYДЭХ ЗАЛХМААР ЧИМЭЭ, ЯЛЗАРСАН ЛООЛЬ, ЄНДЄГ ШИДYYЛЭХЭЭС Ч ХАМГААЛНА, УЧИРГYЙ YНЭТЭЙ МАШИН ТЭРГИЙГ НЬ УУРСАЖ ХИЛЭГНЭСЭН АРДУУД ЯАЧИХ Ч ЮМ БИЛ ЭЭ ГЭХ МЭТЭЭС Ч БАС. . . . АРД ТYМЭН, ТА БИДЭНД ЧИНГИС ХААНЫХАА ЄЛМИЙД ОЙРТОЖ ХYНДЭТГЭЛ YЗYYЛЭХ ЭРХ БИЙ БИЛ YY? . . . ХААНЫГ МААНЬ ДААВУУН УТАС ТАТАЖ ХОРЬЖ ХАШЧИХААД МАН Л ШОУНД АШИГЛАЖ ШОГТОХ ЮМ!

Avatar

Мгл 2012-04-06 202.126.91.87

Нам дагасан чадвар муутай ториин албан хаагчидаар данхайсан энэ аппарат дээрээсээ доороо хуртэл худлаа ярих, тосол , судалгаа гэж ажил хойш татахаас оор юу ч хииж чаддаггуй тосвиин монго залгигчид болжээ. Сайд дарга нар нь мэргэжилиин бус эсвэл цуутай хулгайч нар учир нэр хунд муутай, бутээхээс илуу дорвон жил уран донгодоод хугацаагаа дуусгачих санаатай. Талыг нь халах хэрэгтэй. Нам яриж тэнэгтдэггуй, ажлаа мэддэг, хиидэг улсыг тавих.

Avatar

Мгл 2012-04-06 202.126.91.87

Нам дагасан чадвар муутай ториин албан хаагчидаар данхайсан энэ аппарат дээрээсээ доороо хуртэл худлаа ярих, тосол , судалгаа гэж ажил хойш татахаас оор юу ч хииж чаддаггуй тосвиин монго залгигчид болжээ. Сайд дарга нар нь мэргэжилиин бус эсвэл цуутай хулгайч нар учир нэр хунд муутай, бутээхээс илуу дорвон жил уран донгодоод хугацаагаа дуусгачих санаатай. Талыг нь халах хэрэгтэй. Нам яриж тэнэгтдэггуй, ажлаа мэддэг, хиидэг улсыг тавих.

Avatar

Мгл 2012-04-06 202.126.91.87

Нам дагасан чадвар муутай ториин албан хаагчидаар данхайсан энэ аппарат дээрээсээ доороо хуртэл худлаа ярих, тосол , судалгаа гэж ажил хойш татахаас оор юу ч хииж чаддаггуй тосвиин монго залгигчид болжээ. Сайд дарга нар нь мэргэжилиин бус эсвэл цуутай хулгайч нар учир нэр хунд муутай, бутээхээс илуу дорвон жил уран донгодоод хугацаагаа дуусгачих санаатай. Талыг нь халах хэрэгтэй. Нам яриж тэнэгтдэггуй, ажлаа мэддэг, хиидэг улсыг тавих.

Avatar

Зочин 2012-04-06 202.179.16.150

Нийслэл хот Хар хоринд босно гэж 2007 онд амлаад байсан бас яасан бэ?

Avatar

Enkhtaivan 2012-04-06 202.126.91.79

Erhem L.Jaw guai,

Hot tolowloj barina gedeg on udaan jiliin uigagui medleg chadwar buhii humuusiin hodolmor buteel.
Asar ix sudalgaa,mash ix tootsoo horongo oruulalt shaarddag ajil.
Chinii metiin humuusiin dugnedeg ajil bish.Chi dut.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж