Өнгөрсөн зуунд нийгмийн эрүүл мэндэд гарсан хөгжил, дэвшлийн үр дүнд дэлхийн хүн амын дундаж наслалт мэдэгдэхүйц уртассан. Наслалт уртасч, төрөлт багассанаар дэлхийн хүн амын насны бүтцэд ихээхэн өөрчлөлт орж буй бөгөөд ирэх таван жилд дэлхийн түүхэнд анх удаагаа 65 -аас дээш настай хүн амын тоо тав хүртэлх настай хүүхдүүдийн тооноос олон болох, харин 2050 он гэхэд 60-аас дээш настай хүн амын тоо 14 хүртэлх насны хүүхдүүдийн тооноос их болно гэсэн тооцоолол байдаг.
Дэлхийн улс орнуудад насжилтын үйл явц эрчимжиж байгаа үед манай орны хувьд хүн амын насжилт аажмаар ихэсч, хүн амын насны бүтэц өөрчлөгдөж байна. 2010 оны байдлаар нийт хүн амын дундаж наслалт 68.1 үүнээс эрэгтэй 64.9 эмэгтэй 72.3 жил байна. Энэ үзүүлэлт ирэх жилүүдэд өсөх магадлалтай байгаа ажээ.