Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Нутгийн баруун хойд хэсгээр үүлшиж, бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн хойноос секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Халх голын сав газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус, Орхон-Сэлэнгэ, Туул голын сав болон говийн бүс нутгаар 14-19 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс
секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус
дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Алтайн өвөр говиор 4-9 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Увс, Завханы хойд хэсгээр 4-9 градус, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр үүлшиж бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Орхон-Сэлэнгэ, Туул голын сав газраар 14-19 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд  6-11 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас  секундэд 5-10 метр. Шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж