Рианна Кристэй эвлэрэхгүй

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Рианна Кристэй эвлэрэхгүй

Дуучин Рианна менежментийн багийнхнаа найз залуу нь байсан Крис Браунтай дуу бичлэгийн ажилд хамтарна гэсэн мэдээллийг үгүйсгэжээ. Рианна Elle сэтгүүлд өгсөн ярилцладаа “Крис Браун бидний хооронд бүх зүйл дууссан Надад гар хүрсэн эрд би буцаж очихгүй”  гэж ярьжээ.

Рэппер Крис Браун, Рианна нарын дотно харилцаа 2009 онд зодоон цохионоор дууссан ч хэвлэлээр тэднийг нууцаар болзож, уулздаг гэж бичих болсон юм. Рианна Крис Браунаас салснаас хойш уран бүтээлдээ анхаарч, өнгөрснийг мартах гэж хичээж байгаа гэх боловч “Twitter”-тээ бичсэн зүйлс нь тэс өөр зүйл хэлж байгаа аж.

Японд саяхан очсон Рианна “Намайг эргэж очихыг хүлээж байгааг мэднэ”, “Чи сонирхохгүй ч өөр хүн гарч ирнэ” гэж “Twitter”-тээ бичсэн байжээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж