Нийслэлд 2012 хэрэгжүүлэх зам барилгын ажлууд өнөөдөр эхэллээ.
Энэ жилд нийслэлд дараах чиглэлийн замуудыг засч, өргөтгөл шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн байна.
- Шонхор захаас Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо,
- Хувьсгалчдын гудамжны уулзвар хүртэлх буюу Далан давхрын урдуурх 1.6 км авто замыг "Эко тогтол" ХХК,
- Сүхбаатар дүүргийн 3, 5, 7, 10 дугаар хороо, орон сууцны хороолол доторх 1.2 км авто замын засварыг "Наранбулаг Хан" ХХК гүйцэтгэхээр оны өмнө шалгарсан бөгөөд ажлаа эхлээд байна.
- Харин Энгельсийн гудамжны буюу Дунд голын гүүрээс Чингисийн өргөн чөлөөний Цагаан хаалга хүртэлх 0.29 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийг "ЗМЗ" ХХК,
- Баруун нарангийн үерийн хамгаалалтын далан дээрх 18 у/м хос бетон гүүрийн барилгын ажлыг "Тэргүүн саруул зам" ХХК,
- Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 12-4,5, 46-р байрны гадна талбайн борооны ус зайлуулах шугамын ажлыг "Хүчит чулуут" ХХК гүйцэтгэхээр тендерт шалгарсан байна.
Д.ЖАРГАЛ