Серена Уильямс “Топ-10” руу орж ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Серена Уильямс “Топ-10” руу орж ирлээ

Олон улсын мэргэжлийн эрэгтэй теннисдийн холбоо (ATP), эмэгтэйчүүдийн холбоо (WTA) гуравдугаар сарын чансаагаа гаргалаа.

Энэ удаа эрэгтэйчүүдийн чансаанд төдийлөн өөрчлөлт гарсангүй. Өнгөрсөн сард болсон АНУ-ын Индиан-Уэллс, Майами хотод болсон тэмцээнд шөвгийн наймд шалгарсан Аргентиний Хуан Мартин Дель Потро нэг байр урагшилж, эхний 10-т орж ирсэн. Харин бүсгүйчүүдийн чансаанд багагүй өөрчлөлт оржээ. Өнгөрсөн ням гаригт Майамигийн тэмцээнд өнгөлсөн Польшийн Агнешка Радванска 1000 оноо авснаар 6710 оноотой болж, чансааны дөрөвдүгээрт бичигдэх болов. Тэрбээр энэ сард болон тэмцээнүүдэд амжилттай оролцвол ирэх сарын чансаанд Чехийн Петра Квитоваг гүйцэх боломжтой юм. Мөн “Их дуулга”-ын 12 удаагийн аварга АНУ-ын Серена Уильямс нэг байр урагшилж, “Топ-10”-т орж ирлээ.

Эрэгтэй:

(1). Новак Жокович (Серб)         12670 оноо
(2). Рафаэль Надаль (Испани)        9935
(3). Рожер Федерер (Швейцарь)     9035
(4). Энди Мюррей (Их Британи)      8040
(5). Давид Феррер (Испани)          4700
(6). Жо Вильфред Цонга (Франц)    4670
(7). Томаш Бердых (Чех)                3725
(9). Янко Типсаревич (Серб)        2820
(8). Мэрди Фиш (АНУ)                    2730
(11). Х.М.Дель Потро (Аргентина)    2660

Эмэгтэй:

(1). Викториа Азаренко (Беларусь)    8980
(2). Мариа Шарапова (ОХУ)        7930
(3). Петра Квитова (Чех)        7095
(5). Агнешка Радвансза (Польш)    6710
(4). Саманта Стосур (Aвстрали)        5825
(6). Каролина Возняцки (Дани)        5720
(7). Марион Бартоли (Франц)        5020
(8). Ли На (БНХАУ)            4880
(9). Вера Звонарёва (ОХУ)        3895
(11). Серена Уильямс (АНУ)        3830

Хаалтанд өмнөх чансааг бичив.

“Өдрийн шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж