Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол 11 дүгээр байрны орчим, бидний хэлж заншсанаар “Американ дэнж”-д өнөөдөр 09.30 цагийн үед хүн амины ноцтой хэрэг гарчээ.
Хэргийн газрын ойролцоо худалдагч эмэгтэйн ярьж буйгаар хоёр эмэгтэй, нэг эрэгтэй маргалдаж байснаа эрэгтэй нь нэг эмэгтэйг хутгалжээ.
Үүнийг харсан эмэгтэй дэлгүүрийн гадаа байсан эрэгтэйд хэлснээр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна. Одоогоор хэргийн газарт хорио тогтоон шалгалт хийж байна.
Видеог ЭНД дарж үзнэ үү.
С.ОТГОН