Энэ хөтөлбөрийн хүрээнд өнгөрөгч онд цагдаагийн байгууллагаас 1-2 сарын хугацаатай дөрвөн төрлийн аяныг иргэд олон нийтийн оролцоонд түшиглэн зохион байгуулж дүгнэсэн юм. Энэ оны эхний улиралд “Иргэдийн оролцоо” нэртэй хоёр сарын аяныг хоёрдугаар сараас эхэлсэн бөгөөд эхний сарын ажлын дүн гарчээ.
Өнгөрөгч сарын хугацаанд хийгдсэн хамгийн гол ажлуудын нэг нь иргэд өөрсдийн амьдарч буй баг, сум, хороондоо гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэрх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий сайн дурын бүлэг, зөвлөлөө байгуулж, гишүүдээ сонгосон байна.
Иргэдийн сайн дурын бүлэг, зөвлөлийн үйл ажиллагааг дэмжин төр захиргааны байгууллага, Иргэдийн хурлаас нээлттэй хэлэлцүүлэг, зөвлөгөөн, сургалтуудыг аймаг, дүүрэг бүрт явуулжээ.