Импортын алиманд тавих хяналтыг чангатгажээ

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Импортын алиманд тавих хяналтыг чангатгажээ

Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр гадаад хорио цээртэй жимсний улаан хачигийг сүүлийн гурван жилийн байдлаар нийт есөн удаа 55.6 тн алимнаас илрүүлжээ.

Энэ оны эхний улирлын байдлаар тус боомтын улсын байцаагчид таван удаагийн тохиолдолыг илрүүлэн хяналт шалгалтыг чангатган ажиллаж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгаа ажээ. Тодруулбал: Хоёрдугаар сард БНХАУ-ын Haoguang компаниас иргэн Ж.Энхцэцэгийн импортлосон Guoguang сортын 4.6 тонн, гуравдугаар сард гурван удаагийн тохиолдол Erlian hotter компаниас иргэн Д.Ганбатын экспортлосон Guoguang сортын 4.2 тонн гэх мэт иргэдийн оруулж ирсэн алимнаас  жимсний улаан хачиг илэрсэнийг хурааж, устгуулахаар болжээ.

Хамгийн сүүлийн тохиолдол  энэ сарын 1-нд “Цэнхэр жимс” ХК-ий импортлосон Guoguang сортын хоёр тонн алимнаас илэрчээ. Иймээс Guoguang сортын алимыг огтхон ч хүнсэндээ хэрэглэж болохгүй юм байна.

Жимсний улаан хачиг илэрсэн нийт 12,9 тонн алимыг хурааж, устгуулахаар Замын-Үүд сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлд шилжүүлээд байгаа ажээ.

Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж