Афины бүх цагдаа журам сахиулахад дайчлагдав

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Афины бүх цагдаа журам сахиулахад дайчлагдав

Афинд хэв журам тогтоох ажилд эрх баригчид хотын бүх цагдааг дайчилсан тухай AFPмэдээлэв. Грекийн нийслэлд эмх замбараагүй байдал газар авч буй учраас цагдаагийн албадыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан байна. Афин хотод гарсан үймээнээр наад зах нь гурван хүн амиа алджээ. Жагсагчид шатах шингэнтэй шилээр банкны байрыг шатаасны дараа тэд амиа алдсан байна. Банкны байранд нийт 20 орчим хүн байсан гэнэ. Цагдаагийн мэдээгээр нийслэлийн төвийн хэд хэдэн байранд гал гарчээ.

Өмнө нь жараад эсэргүүцэгчид цагдаагийн хамгаалалтыг сэтлэн Афин дахь парламентын байранд  нэвтрэхээр оролдов. Жагсагчид журам сахиулагчдийн эсрэг чулуу нүүлгэж, хариуд нь цагдаагийнхан нулимас асгаруулах хий хэрэглэж байлаа. Грекийн хоёр дахь том хот Салоникид үймээнтэй байна. Эсэргүүцэл гаргаж байгаа залуус дэлгүүр ба зоогийн газруудын шил, цонхийг хагалжээ. Үймээнээс хүний хохирол гарсан эсэх нь тодорхойгүй.

Тавдугаар сарын 5-ны орон нутгийн цагаар шөнө дунд Грект бүх нийтийн ажил хаялт эхэлсэн юм. Бүх орон даяар явагдаж байгаа үйл ажиллагаанд хэдэн арван мянган хүн оролцож байна. Нэг хоногийн дотор Грекийн нисэх буудлууд, усан тээвэр, галт тэрэгний хөдөлгөөн зогсчээ. Мөн төрийн байгууллагууд, зарим эмнэлэгүүд, музейнүүд хаагдсан байна.

Георгиос Папандреугийн Засгийн газар Европын холбооны орнуудаас тусламж авахын тулд төсвийн зардлаа багасгах төлөвлөөг эсэргүүцэн бүх нийтийн ажил хаялт зарлагдсан билээ. Тухайлбал, санхүүгийн тусламж авахын тулд тэд татварыг нэмэгдүүлж, цалин, тэтгэвэрийг хассах шийдвэр гаргасан юм.
 
Грекийн Үйлдвэрчний эвлэл хямралаас гарах арга хэмжээнүүдийг шударга биш учир нь түүнд нэрвэгдэгсэд нь хөдөлмөрчин олон гэж үзэж байгаа гэнэ. Хямралын буруутнууд болох хөрөнгөтнүүд зүгээр үлдлээ гэж тэд дургүйцэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж