Байгаль орчныг хамгаалах төрийн бус байгууллагынхан өнөөдөр Төрийн ордны гадна жагсаал хийлээ. Тэд “Цөмийн энерги ашиглах, АЦС барих бүх хууль дүрмийг цуцал, Арева мэтийг хөөж гарга, бүх лицензийг цуцал, урт нэртэй хуулийг хэрэгжүүл” гэсэн уриа лоозонгоо барьж зогсчээ.
Хаврын чуулганыг нээж байгаа энэ өдөртэй давхцуулан дээрх хүсэлтээ биелүүлэхийг шаардан, жагсаж УИХ-ын холбогдох гишүүдэд шаардах бичиг хүргүүллээ.
Д.Жаргал