Амьдрах чадвар хамгийн сайтай амьтнаар хачиг тодорчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Амьдрах чадвар хамгийн сайтай амьтнаар хачиг тодорчээ

Дэлхий дээр амьдрах чадвар хамгийн сайтай амьтан бол хачиг болохыг
эрдэмтэд тодорхойлжээ. Дээрх судалгааг хийсэн эрдэмтэд судалгааныхаа үр
дүнг PLoS ONE сэтгүүлд хэвлүүлсэн байна. Судалгааны гол бай нь хачигны
Haemaphysalis flava хэмээх зүйл байсан аж. Эрдэмтэд энэ шавжийг агааргүй
орчинд тун удаан амьдрах чадвартайг санамсаргүй олж мэдсэн байна.
Туршилт явуулахад ийм төрлийн хачиг вакум буюу агааргүй орчинд 30 минут
болсныхоо дараа идэвхээ огтхон ч алдахгүй байгаа нь эрдэмтдийн сонирхлыг
татсан аж. Туршилтад орсон 20 хачиг идэвхтэй хөдлөөд зогсохгүй бүгд
вакум орчинд хоёр хоног амьдарсан байна.

1-1.5 миллиметр хэмжээтэй,
“явган баавгай” хэмээх нэртэй далайн бяцхан амьтныг /орос нэр нь
тихоходка/ өмнө нь хамгийн амьдрах чадвар сайтай организм гэж тооцдог
байсан юм. 2008 онд эдгээр амьтдыг задгай сансарт гаргаж туршихад зарим
нь амьд үлдсэнээр ингэж тооцогдох болоод байсан.    

Х.Сайхан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж