ХЗХ-ны хохирогчид суулт зарлана

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

ХЗХ-ны хохирогчид суулт зарлана

Нэгэн үе борооны дараах мөөг мэт дэлгэрч, олон хүнийг хохироосон гэгдэх Хадгаламж, зээлийн хоршоодын асуудал дахин дэгдлээ. Хадгаламж, зээлийн хоршооны хохирогчид энэ сарын 9-нд буюу ирэх даваа гаригийн өглөөнөөс эхлэн МАН-ын намын байрны гадна хугацаагүй суулт зарлахаар болжээ.

Ийнхүү 26 хоршооны 8301 иргэн, өрхийн 28 тэрбум төгрөгийн хохирлоо барагдуулахыг төрөөс шаардах ажээ. 2006 онд Хадгаламж, зээлийн хоршоод дампуурч, улмаар 2008 оноос өмнө хохирогчдын мөнгийг 100 хувь барагдуулж дуусгах шүүхийн тогтоол гарсан ч өнөөдрийн байдлаар төр 50 орчим хувийг нь барагдуулаад байгаа юм.

Сонгуулийн уур амьсгал аль хэдийнээ орсон энэ үед Хадгаламж, зээлийн хоршооны хохирогчид дутуу хохирлоо барагдуулж чана гэпдэгтээ бат итгэж байгаа аж.

Мөн маргааш “Тусгаар тогтнолын ордон”-ы өмнө суулт хийх болсон тухайгаа хэвлэлийн бага хурал хийж, нийтэд мэдээлэхээр төлөвлөсөн байна.

                                    Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж