Сүхбаатар аймгийн ИТХ-аас 2012 оныг “Эрүүл орчин бүрдүүлэх жил” болгон зарласантай холбоотойгоор иргэдэд ажиллаж, амьдрах эрүүл орчин бүрдүүлэхэд хувь хүн, албан байгууллага, хамт олон, төрийн байгууллагын оролцоо хамтын ажиллагааг нэмэгдүүлэх гэнэ. Жилийн аяны нээлтийг саяхан хийж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах, суралцах таатай орчныг бүрдүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд хувь хүмүүс, гэр бүл ,хамт олон, төрийн болон төрийн бус байгууллагуудын идэвхтэй оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн гурван багц зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Сүхбаатар аймаг байгуулагдсаны 70 жилийн ой угтсан төв суурин газрын тохижилт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт нь “Эрүүл орчин бүрдүүлэх жил”-ийн ажлын нэг хэсэг болох юм байна.
Б.САРАН