Зураач эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж 81 хоног хоригдсоны нэг жилийн ойг тэмдэглэж, камерууд суурилуулсан байжээ.
Харин Хятадын хууль сахиулагчид түүнийг өчигдөр камеруудаа унтраахыг сануулсан гэнэ. Хятадын хууль сахиулагчид зураачид татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгаж, торгууль ноогдуулсан билээ.
Зураач торгуулийг төлсөн ч хийгээгүй хэрэгт буруутгасан гэж давж заалдахаар болсон.
Хятадын эрх баригчдын бодлогыг эрс шүүмжилдэг тэрс үзэлт зураачийг улс төрийн явуулгаар баривчлан хорьсон гэж хүний эрхийг хамгаалагчид үзэж байгаа юм.
Утсаар өгсөн ярилцлагадаа тэрбээр камеруудыг нь яагаад унтраахыг анхааруулснаа хууль сахиулагчид тайлбарлаагүй гэнэ. Мөн түүнийг торны цаана 81 хоног суулгасны шалтгаан ч тодорхойгүй хэвээр үлдсэн бөгөөд зураач ийм хэрэг хэзээ ч тодорхой болохгүй гэж ярьжээ.