Италийн хөлбөмбөгийн “Ювентус” клубийн удирдлага хамгаалагч Леонардо Бонуччи, довтлогч Александро Матри нартай 2017 он хүртэл шинэ гэрээ байгууллаа.
Өнгөрсөн жил “Хуучин ноёд”-ын ерөнхий дасгалжуулагчаар томилогдсон Антонио Конте тэдэнд итгэл хүлээлгэж, гараанд байнга тоглуулах болсон. Тэдний гэрээ 2015 онд шувтрах ёстой ч “Ювентус”-ын удирдлага гэрээг сунгахаар шийдсэн бололтой. Бонуччи 2010 онд “Бари”-гаас, Матри 2011 онд “Кальяри” клубээс “Ювентус”-т ирж байв.
Б.БАТ
“Өдрийн шуудан” сонин