
УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга Э.Мөнх-Очир нь УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар томилогдсон тул шинээр гишүүнийг томилох шаардлага гарсан байна. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг авч хэлэлцээд, УИХ-ын гишүүн Н.Ганбямбыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилуулахаар болж, холбогдох байнгын хороонд санал дүгнэлтээ хүргүүлсэн. Уг санал дүгнэлтийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нь өнгөрсөн хоёрдугаар сарын 13-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтсон байсныг ийнхүү өнөөдөр хэлэлцэн дэмжиж, баталлаа.
Одоо чуулганаар Байгаль орчныг хамгаалах тухай багц хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.