
NASA-гийн удирдлага шаттл "Атлантис" хөлгийн сүүлчийн нислэгийн товыг тавдугаар сарын 15-нд гэж зарлав. Олон дахин ашиглагдах хөлөг зургаан хүний багтайгаар станцад очих юм.
Олон дахин ашиглах хөлгөөр Оросын сансрын станцид залгагдах болон ачааны модулийг (МИМ-1 "Рассвет") хүргэж өгч байгаа аж. Сансрын нисгэгчид 12 хоног сансарт ажиллахдаа тэр модулийг станцын ачааны хэсэгт залгаж угсрах юм.
Мөн "Атлантис" хөлөгт Сансарын олон улсын станцын гаднах тоног төхөөрөмжийг аваачих юм байна. Нисгэгчид нь гурван удаа задгай сансарт ажиллан нарны зай ба алсын удирдлагатай “гарыг” суурилуулах ажээ.
"Атлантис" нь АНУ-ын “Шатлл” хөлгүүдийн дөрөв дэх нь бөгөөд 1985 оны есдүгээр сараас ашиглаж эхэлсэн юм. Уг хөлгөөр сансарын “Мир” ба Олон улсын станцад багууд, тоног төхөөрөмж, модулийг зөөж байлаа.
NASA сансарын олон дахин ашиглах “Шатлл” хөтөлбөрийг 2010 оны сүүлчээр хааж байгаа юм. Хамгийн сүүлд “Индевор” нэртэй хөлөг нисэх ба түүний нислэгийн хуваарийг хойшлуулсаар долдугаар сарын 29-нөөс арваннэгдүгээр сарын дунд үеэр нисгэхээр болжээ.
Нислэгийг хойшлуулсан шалтгаан нь антиматерийн бичил хэсгийг хайх зориулалтай соронзон альфа-спектрометрын соронзонг солих хэрэг гарсан явдал болсон байна. Эрдэмтэд уг төхөөрөмжийн хэт дамжуулалттай соронзонг ердийнхөөр солих болжээ. Үүгээр уг багажны сансарт ашиглагдах хугацааг уртасгах ажээ.