
Уг нэвтрүүлгээр эрхэм сайдын бухимдлаа илэрхийлж, бусдыг дайрч доромжлон, ярьсан яриагаа буцаад хэдхэн минутын дараа эсрэгээр нь бурж гарсан зэрэг нь ийн дүгнэхэд хүргэсэн бололтой. Тийм ч учраас Монголын Ардчилсан холбооныхон болох УИХ-ын гишүүн Х.Баттулгад хандан энэ хүний яриаг огт тоолгүй орхисон нь дээр юм биш үү гэсэн зөвлөгөө олон түмнээс нэлээд иржээ. Мөн twitter, facebook-д ч энэ тухай хэлэлцүүлгүүд өрнөж, ач холбогдолгүй хүнд анхаарал хандуулах нь цагийн гарз хэмээн үзэж буй талаархи хэлэлцүүлгүүд өрнөжээ.
С.Ган