Загварыг хэн тодорхойлдог вэ

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Загварыг хэн тодорхойлдог вэ

Time сэтгүүл дэлхийн загварын чиг хандлагад ихээхэн нөлөөлсөн 100 хүний нэрсийг жагсаасан гэнэ.

Зөвхөн загвар зохион бүтээгчид биш жүжигчин, улс төрчид, урлагийн болон шоу бизнесийн нэрт хүмүүсийг 1923 оноос эхлэн жагсаасан ажээ. / Time сэтгүүл 1923 онд нийтлэгдэж эхэлсэн юм/

Жагсаалт нь “Дизайнер болон брэнд”, “Загвар өмсөгчид”, “Хэв маяг болон дизайн” болон “Дээдэс” зэрэг зургаан хэсгээс бүрдэж байгаа юм. Дээдсийн хэсэгт дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлж байсан олон хүний нэр багтсан гэнэ. The Beatles, Леди Гага, АНУ-ын Тэргүүн хатагтай Мишель Обама, Мадонна, Майкл Жексон, Дэвид Боуи, Диана гүнж, Энди Уорхол, Одри Хепберн зэрэг олон алдартнууд бичигджээ.

Загвар зохион бүтээгчдээс Жорджио Армани, Пьер Карден, Коко Шанель, Кристиан Диор, Доминико Дольче болон Стефано Габбану, Жон Гальяно, Жана-Поля Готье, Карл Лагерфельд, Жанни Версаче зэрэг олон нэрт хүмүүс багтсан гэнэ.

Харин загвар өмсөгчдөөс ердөө есөн хүний нэр орсон бөгөөд Синди Кроуфорд, Наоми Кэмпбелл, Линда Евангелиста, Твигги болон Кейт Мосс бичигдсэн байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж