“Victoria"s Secret”-ийн хамгийн алдартай загвар өмсөгчдийн нэг Миранда Керрийг Австралийн “Who” сэтгүүл хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр нэрлэжээ.
Миранда Керрт байхгүй юм байдаггүй ч хүүтэй болсны дараа л сая амьдралдаа бүрэн сэтгэл ханасан гэж ярьдаг гэнэ. Тэрбээр заримдаа өдөрт 18 цаг ажиллах үе гардаг ч цаг заваа аль болох нөхөр, хүүдээ зарцуулахыг боддог аж.
Миранда Керр 2007 онд Их Британийн жүжигчин Орландо Блумтай гэрлэж, 2011 онд Флинн нэртэй хүүтэй болсон юм. Загвар өмсөгч бүсгүйг “Who” сэтгүүл хоёр дахь удаагаа хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй гэж нэрлэсэн нь энэ аж.
Н.Энх