Анорексийн шалтгаан нь моод

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Анорексийн шалтгаан нь моод

Италийн загварын “Vogue” сэтгүүлийн эрхлэгч Франка Соззани өсвөр насны охид анорексоор өвчлөх болсонд моод ямар нэг хэмжээгээр буруутай гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Загварын ертөнцийн хамгийн нэр хүндтэй сэтгүүлийн эрхлэгч саяхан Харвардын их сургуулийн оюутнуудад илтгэл тавихдаа загвар өмсөгчидтэй адил туранхай болох гэсэн охид хоолны дуршлаа гээж, тураалд ордог анорексоор өвчлөх нь ихэсч буй талаар ярьсан гэнэ. Загварын ертөнц тэр аяараа туранхай бүсгүйчүүдийг алдаршуулж, хүмүүс ч үүнийг гоо сайхны стандарт мэт энгийнээр хүлээн авдаг болжээ.

Соззанигийн хэлснээр охид  хоолоо сойж, дэглэм барьдгийн гол шалтгаан нь туранхай болж, гоо сайхны стандартад дөхөж очих гэнэ. “Vogue” сэтгүүлийн эрхлэгч Соззани  анорексийн эсрэг кампанит ажилд олон жил оролцож яваа нэгэн. Загварын ертөнцөөс Версачегийн өв залгамжлагч Донателлагийн ганц охин Аллегра анорексоор өвчилсөн билээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж