Энэхүү аянаар нийслэлийн иргэдийн соёлыг дээшлүүлэх талаар бодитой ажил хийхийг уриалж, энэ ажилд манлайлсан газруудыг шалгаруулах уралдаан зарласан байна.
Иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх талаар өөрийн салбар, нутаг дэвсгэрийн онцлогт тохирсон иргэдийн идэвхи санаачлагыг өрнүүлэх, соёлтой үйлчилгээ, соёлтой харилцаа бий болгох ажлыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, бодит ажил болгон өрнүүлсэн дүүрэг, хороо, төрийн болон төрийн бус байгууллагыг шалгаруулна. Мөн Улаанбаатар хотын түүхэн хөгжил, өв уламжлалыг таниулах, нийслэлээрээ бахархах, эх оронч, соёлтой иргэн болгон төлөвшүүлэх чиглэлээр тусгай нэвтрүүлэг, булан, мэдээлэл бэлтгэн иргэдэд хүргэсэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг мөн шалгаруулахаар болжээ.
Уралдаанд ирүүлсэн материалыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газрын хамтарсан комисс шалгаруулж, нийслэлийн өдрөөр шагналыг нь гардуулах юм.