Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Ирц бүрдэхгүй байна

УИХ-ын хаврын чуулганы нээлтэд 60 гаруй гишүүн оролцож ирц өндөртэй байсан ч үдээс хойшхи хуралдаан эхлэхэд амаргүй байна. Чуулганы үдээс хойшхи хуралдааныг 15.00 цагт зарласан ч одоогоор танхимд 10 хүрэхгүй гишүүн хүрч ирэн суудлаа эзлээд байгаа юм. Тиймээс УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гишүүдийг хуралдаа ирэхийг урьж, мөн орж ирсэн гишүүдийг ирцэнд орохыг шаардаж эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төсөл, Засгийн газар, Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж