Долоо хоногийн гашуудал зарлав

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн гашуудал зарлав

Гудлак Жонатан. Гэрэл зургийг ©AFP

Нигерийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Гудлак Жонатан (Goodluck Jonathan) тус улсын тэргүүн Умару Яр-Адуа (Umaru Yar"Adua)-г нас барсаны улмаас долоо хоногийн гашуудлыг Нигерид зарласан тухай AFP мэдээлжээ.

Абужа хотын ойролцоох өргөөндөө энэ сарын 5-нд нас барсан Яр-Адуа ерөнхийлөгчийг нутаглуулах ёслол тавдугаар сарын 13-нд түүний төрсөн Нигерийн хойд муж Кацинд болно. Ерөнхийлөгчийн захиргаанаас мэдээлснээр, 58 настай Яр-Адуа удтал хүндээр өвчилж байгаад нас баржээ. Тогтоогдоогүй мэдээллээр түүний зүрх муу байсан гэнэ.

Нигерийн Үндсэн хуулийн дагуу одоо ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жонатан хэдэн сарын турш бүрэн эрхтэй ерөнхийлөгч болно. Ойрын үед Жонатан ерөнхийлөгчийн тангараг өргөх ба түүний дараа дэд ерөнхийлөгчөө томилох болно. Гудлак Жонатан ба түүний орлогч нар төрийн эрхэнд 2011 оны дөрөвдүгээр сар хүртэл байх ба дараа нь ерөнхийлөгчийн сонгуультай гэж Reuters мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж