
Хайгуулын гол хэсэг шүлт, магмын чулуулгаас тогтсон 550 метр урт, 200метр өргөн газрыг хамарсан аж. Хайгуулын ажлын урьдчилсан дүнгээр газрын ховор, хүнд элементийн нэг саяд эзлэх хувь 300-400-тай гарсан байна.
Төслийн хайгуулын бүсэд лантан, скандий, иттрий, цери зэрэг газрын ховор элемент агуулагдаж буйг өнгөрсөн 2011 оны хайгуулын урьдчилсан шинжилгээ харуулжээ. Хамгийн чухал нь дээрх газраас ванади, вольфрам, хром зэрэг элемент ч гарах магадлалтай аж. Нөөцийг урьдчилан тогтоосны дараа өрөмдлөгийн ажлыг эхлэх юм байна.
Б.ЯРУУ
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин