Хог цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Хог цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хог хаягдлыг ачих, тээвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хотын ариун цэврийг сайжруулах зорилго бүхий “Хоггүй Улаанбаатар” аяныг эхлүүллээ.

Хоёр сарын хугацаанд үргэлжлэх энэхүү аян нь гэр болон орон сууцны хороолол, байгууллага, ААН, нийтийн эзэмшлийн гудамж талбайн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хотын ариун цэврийг сайжруулах, ингэснээр иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх гол зорилготой юм.

Аянд  бүх дүүрэг, хороо, хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хамрагдах агаад хангалтгүй ажилласан дүүргийн удирдлагад хариуцлага тооцохоор болжээ.

Эх сурвалж: WWW.ULAANBAATAR.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж