Сансрын станцын нислэгийн өндрийг нэмлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Сансрын станцын нислэгийн өндрийг нэмлээ

Олон улсын сансрын станцын нислэгийн дундаж өндрийн хэмжээг дөрвөн км-ээр нэмсэн талаар ОХУ-ын Нислэгийг удирдах төвөөс лхагва гаригт мэдэгдсэн байна.

Тойрог зам дахь сансрын станцын байрлалыг өөрчлөх төлөвлөөг дөрөвдүгээр сарын 5-наас хэлэлцэж эхлэх бөгөөд нислэгийн баллистик программыг хэрэгжүүлэх аж. Станцын байрлалыг Европын ATV-3 "Эдоардо Амальди" сансрын ачааны хөлгийн тусламжтайгаар солих  гэнэ. Олон улсын сансрын станц одоо 393,1 км өндөр тойрог замд байрлах болж байгаа юм.

"Союз ТМА-04М" сансрын хөлгийг ирэх тавдугаар сарын 15-нд хөөргөхөөр төлөвлөсөн юм. Энэ хөлгийг тойрог замд орохоос өмнө одоо байгаа "Союз ТМА-22" хөлгийн байрлалыг өөрчлөхөөр нислэгийн баллистик программыг хэрэгжүүлж байгаа ажээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж