“ТВ9” телевизээс уламжлал болгон зохион явуулдаг “Гэгээн алсын одод 2012” урлагийн наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт дөрөвдүгээр сарын 3-нд Оросын соёл, шинжлэх ухааны төв буюу ДСНК-д эхэллээ. Монголын авьяаслаг хүүхдүүдийг нээн тодруулах зорилготой “Гэгээн алсын одод” урлагийн наадмын хүрээ жил ирэх тусам улам өргөн тэлж байгаа юм. Энэ жил тус наадамд нийт 600 гаруй хүүхэд авьяас, билгээ уралдуулахаар бүртгүүлжээ.
Шүүгчээр Гавьяат жүжигчин, зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа гурав дахь жилдээ ажиллах бол түүний хамт ая зохиогч, дуучин “Киви” хамтлагийн продюсер Б.Ангримаа, ҮДБЭЧ-ын ерөнхий бүжиг дэглээч Д.Баярбаатар нар шүүж байна.
Г.Даша