АН-ын удирдлагын сэтгүүлчидтэй ярилцдаг 4:11 уулзалт өнөөдөр өвөрмөц байдлаар болов. Энэ удаа намынхаа дотоод амьдрал, АН-тай холбоотой асуудлыг танилцуулсангүй. Намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар уулзалтад ирсэн ч УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, З.Энхболд нар 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдлын учир шалтгааныг дэлгэрэнгүй дэлгэн ярив. Гишүүн Х.Тэмүүжин “Парламентын хяналт ба шүүн таслах ажиллагаа” сэдвээр баримт нотолгоонуудыг танилцуулж, тухайн үед хувь хүний гар утсаар бичсэн бичлэгээс үзүүллээ.
Уг уулзалт бүтэн хоёр цаг үргэлжилж сая өндөрлөлөө. Уулзалтын дэлгэрэнгүй сурвалжлагыг удахгүй хүргэнэ.
Д.ОЮУН