Статистикийн мэдээг цахим хуудсанд байрлуулна | News.MN

Статистикийн мэдээг цахим хуудсанд байрлуулна

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Статистикийн мэдээг цахим хуудсанд байрлуулна

Статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг бүхий л байгууллагуудын хэрэгцээт тоон үзүүлэлт, судалгааг ард иргэд үзэх боломжтой болох тухай шинэ төслийн нээлтийг өнөөдөр Монголын үндэсний Статистикийн хороонд хийлээ. “Статистикийн мэдээллийн сангийн менежмент, үйлчилгээний систем-МОНСИС” төслийг БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар   Монголын статистикийн салбарт хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү төсөл нь хэрэгцээт статистикийн үзүүлэлт бүхий онлайн мэдээллийн системийг бий болгох зорилготой бөгөөд манай улсад гурван сарын хугацаанд хэрэгжиж, долдугаар сар гэхэд төслийн үр дүнг харж болох тухай БНСУ-ын Статистикийн газрын Мэдээллийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Чанил Сео онцолж байлаа. Төслийг БНСУ-ын “Нуримсофт” компани хэрэгжүүлэх юм байна.

Төслийг танилцуулах нээлтийн хуралд Үндэсний статистикийн хорооны удирдлагууд, Сангийн яам, БСШУЯ, НХХЯ, ЭМЯ, ХХААХҮЯ, Улсын бүртгэлийн ерөнхий газар, МШХХТГ-ын төлөөлөгчид, БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жаэхун Чунг, БНСУ-ын “Коика”-ийн суурин төлөөлөгч Донг Гу Лее, БНСУ-ын Статистикийн газрын Мэдээллийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Чанил Сео зэрэг удирдлагууд болон мэргэжилтнүүд оролцлоо. Энэ талаар Монголын Статистикийн Хорооны дарга С.Мэндсайханаас тодрууллаа.

-Энэхүү төслийн ач холбогдлын талаар тодруулбал?

– Монголын Үндэсний статистикийн хорооны гаргадаг нийгэм, эдийн засгийн бүхий л судалгаануудыг ард иргэд хүссэн үзүүлэлтээрээ хүссэн цагтаа хүлээн авах боломж нээгдэж байна. Мэдээллийн технологийн шинэ ололтыг бүрэн ашиглаж, мэдээллийг богино хугацаанд дамжуулах зүй ёсны шаардлагаа гүйцэлдүүлэх боломжтой боллоо. Ингэхдээ онлайнаар бүхий л мэдээллийг, хүснэгт, график, тоон хэлбэрээр үзэж болох юм. Түүнчлэн дөрвөн оронтой лавлахууд эдгээр мэдээллийг ашиглаж,ард иргэдэд мэдээлэл түгээх боломж байна. Ер нь, урд нь иймэрхүү мэдээллийг авахдаа аж ахуй нэгжүүд болон ард иргэд хүсэлт гаргаж байж авдаг нь одоо илүү хялбар болно л доо.

-Төслийн үр дүнг гурван сарын дараа харж болно гэсэн. Энэ хугацаанд ямар ажлууд хийх вэ?

-Энэ хугацаанд БНСУ-ийн компанитай хамтарч цахим хуудсын төлөвлөлтийн болоод хөгжүүлэлтийн  ажлыг хийнэ. Төслийг гурван сарын хугацаанд хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байна. Ямар ч байсан долдугаар сард үр ашгийг нь харах нь байна.  Дэлхийн улс орны статистикийн тоон үзүүлэлт ямар байдаг уу, тэр стандартаар Монголын статистикын үзүүлэлтийг гаргахыг зорьж байна. Ингэхдээ нийгэм, эдийн засаг гээд бүхий л төрлийн мэдээллийг хүргэхээр ажилладаг юм.

У.БОЛОР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2012-04-05 203.91.119.100

Bas l Solongos. Mongolchuud ene hemjeenii ajliig hiij chadna shuu dee.

Avatar

Оройтож бна 2012-04-05 202.170.80.45

Аль дээр энэ ажлыг хийх байсан юм.Өөрсдөө хэвлэсэн цаасаа зарах гээгүй юм бол юунд ингэж удав.Оюутан бидэнд хаанаас мэдээлэл авах мэдэгдэхгүй очихоор байх байхгүй нь их байж билээ.Одоо хармн амар боллоо.Баяр хүргье.Амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж