Хэнтий аймгийн төсвийг тодотгов

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Хэнтий аймгийн төсвийг тодотгов

Энэ удаагийн төсвийн тодотголоор Хэнтий аймгаас улсын төсөвт төвлөрүүлэх орлого 524,2 сая төгрөгөөр буурч 46,1 сая төгрөг төвлөрүүлэх болжээ. Өөрөөр хэлбэл 524,2 сая төгрөгийг орон нутгийн төсөвт төлөвлөгөөт хугацаанд нь төвлөрүүлж орон нутгийн төсвийн санхүүжилтийг тасалдалгүй хангах үүрэг хүлээж байна. Аймгийн санхүү төрийн сангийн хэлтсээр дамжуулан 22 сум байгууллагаас 664,4 сая төгрөгөөр төсвийг нэмэгдүүлэн тодотгох санал ирүүлсэн байна. Үүнээс гадна аймгийн удирдлагуудад сум, байгууллагууд санал хүсэлтээ ирүүлснийг төсвийн тодотголд анхаарч үзжээ. Төсвийн тодотголоор орон нутгийн төсвийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлэхдээ цалин хөлсний нэмэгдэлтэй холбогдуулан Улсын Их Хурлаас батлагдсаны дагуу улсад төвлөрүүлэх 524,2 сая төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын эх үүсвэр болгох, аймаг сумын төрийн сан, төсөвт байгууллагын оны эцэст зарцуулаагүй дансны үлдэгдэл 858,5 сая, нийт дүнгээрээ 1,3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна. Зарлагын хувьд аймгийн ИТХ-ын автомашиныг шинэчлэхэд 80,0 сая төгрөг, Цагдаагийн газрын автомашин, модемын зардалд 61,9 сая, Онцгой байдлын газарт автомашин олгоход 40,0 сая төгрөг, Өндөрхаан хотын Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнд 62,0 сая төгрөг, цэцэрлэгт хүрээлэн байгуулахад 40,0 сая төгрөг, Төрийн байгууллагуудыг шилэн кабельд холбоход 30,0 сая төгрөг, Хэрлэн сумын Тахилгат тосгоны эмнэлгийн автомашины үнэнд 18,0 сая төгрөг, Дэлгэрхаан сумын Хэрлэнтооно багийн төвийг тохижуулахад 15,0 сая төгрөг, Бэрх хотын Захирагчийн албаны сантехникийн засварт 15,0 сая төгрөг, Баянмөнх сумын тоглоомын талбайд тоглоом суурилуулахад 13,5 сая төгрөг, Дэлгэрхаан сумын Зэвсэгт хүчний 232 дугаар ангид дэмжлэг /морины/ үзүүлэхэд 9,0 сая төгрөг, Хэрлэн сумын 3 дугаар багийн төмөр хайс хийлгэхэд 6,5 сая төгрөг, аймгийн Прокурорын байрны засварт 6,0  сая төгрөг гэх мэт 17 обьектод 572,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр боллоо.Сум байгууллага, иргэдийн саналыг харгалзан Хэрлэн сумын ЗДТГ-ын тээвэр шатахуун, нөөц сан зэрэг урсгал зардлыг 29,6 сая төгрөгөөр, аймгийн ИТХ-ын урсгал зардлыг 20,0 сая төгрөгөөр, аймгийн ЗДТГ-ын урсгал зардлыг 16,0 сая төгрөгөөр, Бэрх хотын Захирагчийн албаны урсгал зардал, төлбөр хураамжийн зардлыг 12,3 сая төгрөгөөр, Дэлгэрхаан сумын ЗДТГ-ын урсгал зардлыг 6,7 сая төгрөгөөр нэмэгдүүлж, нийтдээ 16 сум байгууллагын урсгал зардлыг 111,5 сая төгрөгөөр нэмэгдүүлэн тооцов. Аймгийн Засаг даргын нөөц санг цэргийн дайчилгаа, түр цэргийн зардлыг 3,3 сая төгрөгөөр, дүйцүүлэх албаны зардлыг 11,8 сая төгрөгөөр, шагнал урамшуулал, буцалтгүй тусламжийн зардлыг 14,0 сая төгрөгөөр, олон улсын “Алтаргана” наадамд оролцох зардалд 11,5 сая төг, Бүх ард түмний 13 дугаар спартакиадын зардалд 9,8 сая төгрөг, Хүний хөгжлийн төвийн манаач нарын цалинд 7,7 сая төгрөг, нийт 58,0 сая төгрөгөөр нэмэгдүүлэв. Ангилагдаагүй зардлыг Өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээнд зориулан 10,0 сая төгрөгөөр нэмэгдүүллээ. Замын санг хөрөнгөөр хийгдэх ажлыг 82,7 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

И.Байгалмаа  / Хэнтий /

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж