“Авто бензин, дизель түлш, мах, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах зарим арга хэмжээний тухай” Монгол улсын Засгийн газрын 53 дугаар тогтоолын дагуу нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан 7 сарын 1 хүртэл Хэнтий аймаг 1035 тн мах бэлтгэн нийлүүлэхээр боллоо. Уг арга хэмжээг зохион байгуулах аймгийн ажлын хэсэг гарч ажиллан, сумдаас ХАА-н зориулалттай тоног төхөөрөмжийг 50 хувийн хөнгөлттэй нөхцөлөөр махаар арилжаалахаар нийт 373 малчдын захиалгыг хүлээн авч ХХААХҮЯаманд хүргүүлээд байна. Үүнд, төмс үйлдвэрлэлийн зориулалттай явган тракторыг 1, хадлангийн тракторыг 337, анжистай бага оврын тракторыг 22, хүлэмжийг 18, торон хашааг 1 малчин захиалж оронд нь мах нийлүүлэхээр боллоо.
И.Байгалмаа /Хэнтий/