Булганы түймрийг цурманд орууллаа

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Булганы түймрийг цурманд орууллаа

Улсын хэмжээнд он гарсаар 24 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас, өнөөдрийн байдлаар Булган аймгийн нутагт ойн хоёр түймэр цурманд байгаа гэнэ. Булган аймгийн Сэлэнгэ сумын дөрөвдүгээр багийн нутаг, Зүүн тарвагатай гол, “Сангалтайн ам”, Хутаг-Өндөр сумын Ханатай багийн нутаг ,”Баянголын Жаргалант” гэдэг газар гарсан ойн түймрийг аймгийн ОБГ-ын Аврах, гал унтраах ангийн алба хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж цурманд оруулан тус тус бүрэн унтраахаар ажиллаж байгаа ажээ. Харин Дорноговь аймгийн Айраг  сумаас баруун ургаш  40-өөд км “Баруун хонгор” гэдэг газар 1.5 орчим га талбайг хамарсан хээрийн түймэр гарсныг бүрэн унтраасан байна. Энэ  сард цаг агаарын хувьд үе, үе хүчтэй салхи шуургатай, хүйтэн хавсрагатай байх тул хаврын хуурайшилт, салхи шуургатай үед иргэд түлсэн гал ,асаасан шүдэнз, татсан тамхины гал,  цог, үнс, нурмыг бүрэн унтраах, түймэрт өртөж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, машин техникийн утааны янданг оч баригчтай болгох, гэр, байшин, малын хашаа саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойрон 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах, түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс нурмыг тусгайлан бэлдсэн таглаатай саванд хийж  гал алдахгүй байхыг аймгийн ОБГ-аас болон нийслэлийн ОБЕГ-аас тус тус анхааруулж байна.

                                                                                                                                     Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж