Их, дээд сургуулийн аттестатчлал өнөөдрөөс эхэллээ. Ирэх тавдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх аттестачлалд нийт төрийн болон төрийн бус өмчийн 31 сургууль хамрагдах ажээ. Монгол Улсын Засгийн газрын 19 дүгээр тогтоолоор 2012 ондоо багтаж бүх их, дээд сургуулийг аттестатчлалд хамруулах болсон. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 95 Их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж, түүнд 171 мянга орчим оюутан, суралцагчид суралцаж байгаа аж.
Д.Жаргал