
Холливуудад бас нэгэн шуугиан тарьсан энэ оны шинэ бүтээл “Kick Ass” кино Монголд нээлтээ хийх гэнэ. Найруулагч Matthew Vaughn-ын бүтээл “Kick Ass” кино нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд нээлтээ хийсэн. Нээлтээ хийснээс хойш нийт 72,684,685 ам.долларын ашиг олжээ. Харин өнгөрсөн долоо хоногт 4,515,940 ам.долларын ашиг орлого олж, “Box Office”-ын жагсаалтын наймдугаарт бичигдээд байна. Инээдмийн энэхүү киноны гол дүрд Aaron Johnson, Christopher Mintz-Plasse, Chloe CraceMoretz, Nicolas Cage, Mark Strong нар тогложээ. Тэгвэл тун удахгүй энэ кино Монголд нээлтээ хийж, тавдугаар сарын дундуур “Өргөө” кино театрт гарч эхлэх юм. “Өргөө” кино театр нь Холливуудын кино компаниудтай хамтран ажилладаг бөгөөд дараагийн удаа “Babies”, “Prince Of Persia: The Sands Of Time”, “The Karate Kid”, “Toy Story-3” зэрэг кинонуудыг гаргахаар төлөвлөж байгаа аж. Сонирхуулахад энэ сарын 15-наас “Iron Man-2”кино тус кино театрын дэлгэцнээ гарч эхлэх юм байна.
М.Дөл