NBA-гийн албан ёсны сайт өнгөрсөн сарын шилдэг шинэ тоглогчийг зарлалаа. Шинэковуудын “Дорнод”-ын шилдгээр өнгөрсөн оны драфтын тэргүүн тоглогч, “Кливлэнд”-ийн Кайри Ирвинг, “Өрнөд”-ийн шилдэгээр “Сакраменто”-гийн Айзея Томас нар шалгарлаа. “Морин цэргүүд”-ийн лидер Ирвинг дунджаар 19,9 оноо авч, 6,7 оноотой дамжуулалт өгч, торгуулийн шидэлтээ 88,1 хувьтай гүйцэтгэжээ. Харин “Хаадууд”-ын холбон тоглогч Томас өнгөрсөн сард дунджаар 13,3 оноо түүж, 4,9 дамжуулалт өгчээ. Тэдэнтэй “Денвер”-ийн довтлогч Кеннет Фариед, “Шарлотт”-ын холбон тоглогч Кемба Уолкер, “Нью-Жерси”-гийн хамгаалагч Мэршон Брукс, “Детройт”-ын хамгаалагч Брэндон Найт, “Сан-Антонио”-гийн Кавхи Леонард, “Хьюстон”-ы Чандлер Парконс нар өрсөлдсөн юм.
Б.ЗҮЧИ
“Өдрийн шуудан” сонин