Гаалиар нэвтрэх шинэ журам хэрэгжиж эхлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Гаалиар нэвтрэх шинэ журам хэрэгжиж эхлэнэ

Хил хамгаалах ерөнхий газраас Монгол Улсын иргэдийг хилээр хөнгөлөлттэй нөхцлөөр нэвтрүүлэх шинэ журам гарсантай холбогдуулж мэдээлэл хийлээ.

Улсын хил, боомтоор өдөрт 5000-8000 гаруй хүн зорчдог гэнэ. Эдгээр зорчигчийг шалгах ажлаар өдөрт 8-10 байцаагч ажилдаг. Улсын хил боомтоор гарч орох тоолондоо шалган нэвтрэх хуудас бөглөдөг нь их чирэгдэл учруулж, дараалал үүсгэдэг байна.

Харин 2012 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн энэ журмыг өөрчлөн цахим сүлжээнд оруулжээ.

Ингэснээрээ эдийн засгийн хувьд ч тэр цаг хугацааны хувьд ч хэмнэлттэй, иргэдийг чирэгдүүлэхгүй байх бүхий л бололцоо бүрдэж байгаа юм байна.

Удахгүй Улсын бүртгэлийн газраас олгох цахим үнэмлэхний мэдээлэлийг сүлжээтэй холбохоор иргэдийн мэдээлэл давхар бүртгэгдэж, бүр ч хялбар болох ажээ. Хилээр гарч орохын тулд бөглөдөг хуудсанд жилд ойролцоогоор 20 гаруй сая төгрөг зарцуулдаг аж. Харин гадаадын иргэдийн хувьд деклараци бөглөдөг хуучин журам хэвээрээ үйлчлэх юм байна.

                                                                                                                                      Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж